Боливийн Ерөнхийлөгч Иx 7-ийн удирдагчдыг Амазоны түймэртэй тэмцэхэд нэгдэхийг уриаллаа

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Их долоогийн удирдагчдыг тус улсад айлчлан Амазоны ширэнгэд гарсан түймрийг унтраахад туслахыг уриалав.

"Түймэрт нэрвэгдсэн орнуудад яаралтай тусламж үзүүлэх Их долоогийн байр суурийг бид талархан хүлээн авч байна. Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний хамтрагчдыг Боливид хүрэлцэн ирж , амлалтаа шууд биелүүлэхийг уриалж байна" гэж Моралес твиттер хуудсандаа бичжээ.

Моралес мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр ёсоор аж үйлдвэржсэн орнууд хүрээлэн буй орчноо хамгаалах, хадгалах үүрэгтэй гэдгийг дурджээ.

Боливийн Ерөнхийлөгч мөн аравдугаар сарын 20-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлаа түр зогсоохоо мэдэгдлээ. Түүний өрсөлдөгчид сонгуулийн сурталчилгааны ажлаа түр завсарлаад байгаа юм.

Боливийн Батлан ​​хамгаалах яамны мэдээгээр түймрийн голомт болсон Санта-Круз орчимд 700 гаруй мянган га галд өртөөд байна. Байгаль орчны сайд Карлос Ортуно Янесийн хэлснээр наймдугаар сарын 17-ноос 25-ны хооронд гал түймрийн тоо 8400 мянгаас 500 болж буурсан байна.

Их долоон гүрний удирдагчид Францын Биарриц хотноо цуглаад байгаа. Ням гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, дээд хэмжээний уулзалтад оролцогчид түймэрт нэрвэгдсэн Амазонкийн орнуудад яаралтай тусламж үзүүлэх тухай тохиролцоонд хүрч чадлаа хэмээн мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)