ДАШТ-2019: Өнөөдөр 66 болон 52 кг-ийн жингийн барилдаантай

ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж байна. 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж байгаа Б.Хорлоодой эхний тойрогт Гвиней-Бисаугийн Лима Тасианатай таарсан. Лима бол Африкийн зургаан удаагийн аварга 33 настай хашир тамирчин. Хоорондоо тааран барилдаж байгаагүй ч Лима энэ оны тавдугаар сард Бакугийн Их Дуулгад манай Л.Сосорбарамд ялагдаж байжээ.

Барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад Тасиана зүүн хутган, вазари үнэлгээ авсан ч Б.Хорлоодой иппон цэвэр яллаа.  

Мөн Л.Сосорбарам эхний тойрогт Словений Станжертэй таарсан. 23 настай Станжер Гран При тэмцээний таван хүрэл медальтай тамирчин.

Эн тэнцүү өрсөлдсөн хоёр тамирчны ялалтыг сүүлийн 14 секунд шийдсэн. Төгсгөлөө сайн хийж, баруун хутган вазари явсан Л.Сосорбарам дараагийн шатанд шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөөд 2-р тойрогт БНСУ-ын Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Ань Ба-үльтай 9:41сек хүнд барилдаан хийж торгуулаар яллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tuvshoo avragiig +100-d davxarlax xereggui bsan bmaariin. Daraa jiliin olimpod tuvshoo avraga yavaxgui bx. Ternii orond 66kg-d davxarlaad olimpiib omno orsoldooniig bie bolgoson bol uulna.

    0 0 Хариу бичих