Дахин төлөвлөлтийн төслийг “Орчлон констракшн” ХХК амжилттай хэрэгжүүлжээ

Дахин төлөвлөлтийн хүрээнд хүлээн авсан төслөө амжилттай гүйцэтгэж иргэдийн эрүүл орчинд амьдрах, утаа, хөрсний бохирдлын эсрэг тэмцэлд хувийн хэвшлийг татан оролцуулсан сайн жишээ цөөнгүй бий. Түүний нэг нь “Орчлон констракшн”-ий ХХААХҮЯ-ны өмнөх хуучин барилгыг дахин төлөвлөсөн ажил юм. Тус байранд 44 айл амьдарч байсан бөгөөд өнөөдөр хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлсөн, өндөр зэрэглэлийн цогцолбор хороолол ашиглалтад орж байна.

Цэргийн 44-р байр гэх 1957 онд ашиглалтан орж ашиглалтын хугацаа дуусан барилгыг дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ашиглалтад оруулсан нь энэ юм.  “Orchlon complex” цогцолбор нь Улаанбаатар хотын төвд буюу Central Tower-c зүүн тийш км хүрэхгүй зайд оршдог. 16 давхар 204 айлын орон сууц, пентхаус, худалдаа үйлчилгээ, смарт авто зогсоол бүхий цогцолбор нь орчин үеийн болон уламжлалт хэв маягийг хослуулан архитектурын өвөрмөц шийдлээр барьж босгосон төдийгүй оршин суугчдын хэрэгцээ шаардлагыг нэг дор цогцоор шийдсэн томоохон бүтээн босголтын ажил билээ. 

“Орчлон констракшн”  10 гаруй жилийн хугацаанд 3000 гаруй айлын орон сууцны барилга, 150 мянга гаруй мкв талбай бүхий орон сууц, оффис, үйлчилгээний 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтанд оруулжээ. "ORCHLON COMPLEX" төсөл амжилттай хэрэгжин эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг төлөвлөлт, ашигтай байршил бүхий  орон сууц, худалдаа үйлчилгээн хосолсон цогцолбор ийнхүү үүд хаалгаа нээлээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нэг байшингийн оронд бас нэг байшин бариад байгаа ч энэ нь хотын буюу дахин төлөвлөлтийн ямар ч бодлого алга. УБ хот ямар ч төлөвлөлтгүй байгаагийн гор үргэлж гарсаар л байна шүү дээ. Суурьшмал бүсийн хороолол бүрийг нэг стандарттай болгох, хороолол бүрт нийгмийн үйлчилгээ буюу сургууль, цэцэрлэг, хороо, эмнэлэг, дүүрэг бүрт биеийн тамирын талбай, усан бассейн, усан оргилуур зэргийг бодлоготойгоор бий болгох хэрэгтэй. Уулзвар болгон бинзен колонктой, нэг давхар бүр дэлгүүр хоолны газар ижил дэлгүүр зах нэг дор байхгүйгээр журамлан зохицуулах хэрэгтэй. Өнөөдрийн УБ-ыг хот гэх үү склад гэх үү? хэлэх ч үг олдохгүй байна.

    0 0 Хариу бичих