Хонконгийн цагдаа жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглажээ

Хонконгийн цагдаа нар өчигдөр Куен Ванг дүүрэгт жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг ашигласан гэж AFP агентлаг мэдээллээ.

 Нэгэн цагдаагийн ажилтан "Бид гар буу ашиглахад хүрсэн" гэж тус агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Бууны суманд хүн өртөж хохирсон талаар одоогоор мэдээлэл алга байна.

Ням гарагт Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг анх удаа даралтат ус ашиглаж эхэлсэн юм.

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөн арванхоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Жагсагчид эх газрын Хятадтай ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж анх тэмцлээ эхэлсэн билээ. Жагсаал цуглаан анх тайван замаар явагдаж байсан боловч сүүлийн үед улам ширүүсэх болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)