Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 30 хүртэл бүртгэнэ

Шинэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг өнгөрсөн тавдугаар сарын 13-27-нд бүртгэсэн. Тухайн үед бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийн бичиг баримтыг энэ сарын 30-ныг дуустал сургууль тус бүрт хүлээн авахыг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин ирэх шаардлагагүй. Мөн таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж. 

Эцэг, эх, асран хамгаалагчид нэгдүгээр ангид элсэх хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар, өөрсдийн иргэний үнэмлэхийг авчрах шаардлагатай. Мөн хүүхдийн цээж зураг, шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг бүрдүүлэх ёстой юм байна. Шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон бусад нэмэлт материалыг сургуулийнхан шаардах гэнэ. Түүнчлэн бүртгэхдээ элсэлтийн шалгалт, хураамж, бусад төлбөр авах ёсгүй юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)