08.30 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт  сургалт болно

09.30 цагт ЮНЕСКО-гийн Монгол Үндэсний комиссын хурлын танхимд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, ГХЯ-наас ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран "Соёлын өвийн хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт болно.

11.30 цагт "Холидэй Инн" Зочид буудлын хурлын танхимд “Oзон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг болно.

15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд тус улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.