Архангай аймагт дахин нэг уурхайг хаажээ. Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байгаа юм. Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь бүрэн зогсоожээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн лхагва гарагт тус аймагт 13 уурхайн лицензийг тусалсан талаар БОАЖ-ын сайд танилцуулсан байдаг.