Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг үдээс өмнө хуралдсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая эхэллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гишүүдийн тоог 108 болгох саналыг 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг зарим саналуудыг нь хүлээн авч дэмжсэн юм. Харин УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийж, гишүүдийн тоог 99 болгож, тогтолцоог тодорхойгүй оруулж ирж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.