Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн 114 км автозам ашиглалтад орлоо

Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ийнхүү Увс, Завхан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож буй. Уг замыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 саяам.долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын "XINJIANG BEIXIN ROAD BRIDGE GRUOP" ХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2017 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж, дуусгажээ. 

114.2 км урттай уг бүтээн байгуулалтад "WXР", "daimond road", "Энх төгөл бэх" зэрэг дотоодын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж, нийт замын 30 хувийг барих ажлилд орон нутгийн иргэдийг оролцуулсан байна. Нийт 550 орчим ажилтан, 100 га руй техник хэрэгслийн хүчээр уг замыг ийнхүү хугацаанд нь ашиглалтад оруулжээ. 

Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай - Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Алтан шар зам минь өлзийтэй байг.

    0 0 Хариу бичих
  2. Gantshan jild baridag zamiig 4 jil shoudaj bj odoo 1 ym guitseehnee hichneen mungu nemj idee bol doo

    0 0 Хариу бичих
  3. хадам аав ээж дээрээ хурдан очих нь дээ

    0 0 Хариу бичих
    • яараад яах вэ дээ

      0 0