Оны 235 дахь өдөр, шинэ он гартал 130 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1617 – Лондонд нэг урсгалын хөдөлгөөнтэй гудамж нээгджээ.

1791 - Гаити арал дээр 1791 оны наймдугаар сарын 23-нд хар арьстан  боолчуудын бослого гарч Гаити улсын эрх мэдлийг боссон боолууд авсан байв.

1799 – “ Хууз сахалтай байж болохгүй” гэсэн тушаалыг Петербургийн цагдаагийн газрын тэргүүн гаргасан байна.

1818 – Хойд Америкийн Их нууруудад уурын хөлөг онгоцны анхны маршрут нээгджээ.

1904 – Автомашины дугуйн гинж патентлагджээ.

1911 – Орост анхны эмэгтэй нисэгч мэргэжлийн дипломаа авсан нь Лидия Виссарионовна Зверева болсон юм.

1913 – Хятадын Харбин хотноо унадаг дугуйгаар дэлхийг тойрсон аялалаа 25 настай орос дугуйчин Онисим Панкратов төгсгөжээ.

1913 - Өнөөгөөс 106 жилийн өмнө шар айргийн томоохон үйлдвэрлэгч, урлагийг дэмжигч Карл Якобсены захиалгаар Андерсены “Усан дагина” үлгэрээр барималч Эдвард Эрихсены хийсэн зэс хөшөөг Копенгаген хотноо нээжээ.

1927 - Массачусетс мужид Никола Сакко, Бартоломео Ванцетти хоёрыг цаазаар авчээ.

1929 - Москва-Нью-Йоркийн чиглэлд Сибирь, Аляскаар дамжан хийсэн  АНТ-4 "Зөвлөлүүдийн орон" онгоцны нислэг эхэлжээ.

1935 – тэр жилийн энэ өдөр Зөвлөлтийн Ардын комиссаруудын зөвлөл ба Бүхоросын коммунист намын ТХ-ны шийдвэр гарч Кремлийн цамхгуудын орой дэх хаант Оросын хоёр толгойт бүргэдийг  таван хошуугаар солихоор болжээ.

1939 - Харилцан үл довтлолцох Зөвлөлт ба фашист Германы  гэрээг түүхэнд  Молотов-Риббентропын пакт гэж нэрлэж иржээ.

1939 - Жон Кобб ширгэсэн давст Бонневиль нуурын ёроолоор тусгайлан зассан замаар тусгай машинаар 590 км/цагийн хурдыг харуулав. Харин Малколм Кэмпбелл усаар 226,7 км/цаг гэсэн моторт хөлгийн дээд хурдыг үзүүлжээ.

1941 – Зөвлөлтийн Дээд ерөнхий командлалын шийдвэрээр Хойд фронтыг хуваан Карелийн ба Ленинградын фронтыг  тэр жилийн энэ өдөр байгуулжээ.

1942 – Сталинград хотын хамгийн эмгэнэлт өдөр. Немцийн нисэх хүчин 16 цаг 18 минутаас эхлэн хотыг тасралтгүй бөмбөгдөж эхэлжээ.

1943 – Наймдугаар сарын 23-нд Зөвлөлтийн цэрэг 1943 оны зуны тулалдаанд  Гитлерийн армийг ялсны  баярын  тэмдэглэдэг.

1955 – Зөвлөлтийн  Череповецкийн металлургийн комбинатыг ашиглалтад хүлээн авлаа.

1958 - Мария Аштон 133 цагийн турш төгөлдөр хуур тоглосон эмэгтэйчүүдийн амжилтыг тогтоожээ.

1960 – Экваторын Гвиней улсад дэлхийн хамгийн гэгдэж байгаа 3,3 кг-ын жинтэй мэлхийг барьжээ. Модны мэлхий нь 18 см ба 3,5 кг жинтэй гэж хэлэгддэг.

1962 – Европ-АНУ гэсэн телевизийн шууд нэвтрүүлэг явагдлаа.

1977 – Калифорни мужид хүний булчингийн хүчээр  хөдөлгөөнд ордог аппаратын нислэг хийгдэв.

1978 – АНУ-д  Зөвлөлтийн Их театр айлчлан тоглолт хийж байхад гоцлон бүжигчин Александр Годунов Зөвлөлтөд эргэн очихгүйгаар шийдсэнээ зарлав.

1980 – Английн "Таймс" сонины  195 жилийн түүхэнд анхных болсон  ажил хаялтыг сэтгүүлчид нь хийжээ.

1986 – Английн Крэнфилд хотноо Сильвия Бретт гэдэг 80 нас 166 хоногтой эмэгтэй  шүхрийн буулт хийн дэлхийн хамгийн өндөр настай шхэрчин эмэгтэй болжээ.

1986 – Техас мужийн Даллес хотод ковбой нарын хачин тэмцээн болж, тэдэнд мал идэхгүй болсон тус бүрд нь  таван кг-ын ууттай  өвс гардуулсан гэнэ.

1989 – Зөвлөлт-Германы  харилцан үл довтлолцох гэрээ бичигдсэний 50 жилээр, Литва, Латви, Эстонийн оршин суугчид 600 километрийн амьд гинжийг үүсгэн жагсч  дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

1996 – Брюссель хотноо орос тамирчин эмэгтэй Светлана Мастеркова өнөөдөр  хэвээр байгаа 1000 метрын зайн дээд амжилтыг 2 минут 28,98 секундын үзүүлэлтээр тогтоов.

1998 – Перт хотод  (Австрали) Рэй Бауманн автомашинаар трамплинаас хамгийн хол 72 метрийн зайд   харайжээ.

2004 - Украины төрийн далбааны өдөр.