Бүлэг этгээдийг баривчилжээ

Бүлэг этгээдийг цагдаагийн газраас баривчилжээ. Тодруулбал, шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг дөрвөн бүлэг, 15 этгээдийг тус газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь Нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх 6, хулгайлах 3, залилах 3 нийт 12 удаагийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Иймд үдшийн цагаар иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт халдлагад өртөх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул шөнө, оройн цагаар ганц, нэгээрээ явахгүй байх, гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай аюулгүй бүсийг сонгох явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. https://www.youtube.com/watch?v=70wUiJVIfYc&list=LLHncS35-IXJxsTkPaoWMlww&index=3

    0 0 Хариу бичих
  2. ЕРӨНХИЙ НИЙГМИЙН ӨДӨР, Намайг Оюун гэдэг. Би бөөрнийхөө 1 хэсгийг зарж, прадхан эмнэлэгт баяжсан тухайгаа дэлхий дахинд хуваалцахыг хүсч байна. Apradhan эрүүл бөөрний хандивлагчдыг нухацтай хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 долларын үнээр зарж борлуулах сонирхолтой байгаа хандивлагчид имэйлээр холбоо барина уу. эсвэл +91424323800802, +447031993891 руу залгаарай. эсвэл Whatsapp Үгүй: + 15733337443.

    0 1 Хариу бичих
  3. Хөдөөнөөс ирсэн залуус УБ хотод ирэхлээр ямар нэг хүн цөөтэй гудамд очоод эмэгтэй хүн, хөгшид, хүүхэд, ганц нэгээрээ яваа хүч бүл муутай хүмүүс хэрвээ гайгүй хувцас хунар, цүнх савтай яваа бол дээрэмдээд зугтаахад их амархан, баригдах ч үгүй гэж боддог гэсэн. Яг ийм дээрэм хийгээд баригдсан хөдөөний хүүхдүүд цагдаа дээр ийнхүү хэлээд зогсч байхыг нь олон жилийн өмнө зурагтаар харж байлаа. Бодоод үзэхээр тэдэнд яг ингэж бодогдох нь аргагүй мэт. Хөдөө суманд, үсрээд аймгийн төвдөө тэд ийм хэрэг хийвэл дороо баригдана. Яагаад гэвэл тэнд дээрэм тонуул хийгээд байх олон хүн байхгүй, хийж болох хүмүүсийг нь цагдаа мэддэг, зугтаагаад ч хаа холдохов. Харин, УБ хотод буюу 1.3 сая хүн хөлхөлдсөн, ой мод шиг хэдэн мянган байшин, үй түмэн гудамж бүхий газар тэд ирэхээрээ өөрснөө ч төөрж мэдэх болчихдог ба, орой бүрий цагаар хүн цөөтэй гудманд очоод дээрэм хийгээд зугатлаа гэхэд тэр гудамжны нөгөө буланд цагдаа явж таардаггүй л юм бол баригдах ямар ч вариант байхгүй гэж боддог юм билээ. Ингээд л, хөдөөнөөс ирсэн залуу хүүхдүүд хэд гурваараа нийлэхээрээ дарвиад л ийм юм болж байгаа юм. Тиймээс, энэ тал дээр цагдаагийн газраас ч юмуу сайн сурталчилгаа л хийх хэрэгтэй. Тэдний боддогоор тийм юм болдоггүй ээ, гудамж бүр камертай болсон, амархан барьна гэдэг ч юмуу.

    4 0 Хариу бичих
  4. нүүр царайг нь нуудгаа болих хэрэгтэйшд , энэ арчаагүй бөөснүүдийг ард түмэн харж нүдэлж аваг, таньж аваг л дээ

    4 0 Хариу бичих
  5. uhej dald

    2 0 Хариу бичих