Оны 234 дэх өдөр, шинэ он гартал 131 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1762 - Энн Франклин гэдэг хүн Ньюпорт хотын (Род-Айленд) "Меркюри" сонины редактор болон сонин толгойлсон анхны эмэгтэй болсон байна.
1812 – Иорданы Амман хотоос 150 километрийн зайтай газар Швейцари археологич И. Бурхардт эртний Петро хотын балгасыг олж илрүүлжээ. Домгоор бол тэндхийн хаднаас Моисей ус гарган авсан гэдэг.
1849 – Австрийн цэрэг Венецийг эзлэв. Энэ дайралтын үеэр тэд дэлхийд анх удаагаа агаарын бөмбөрцгөөс хотыг бөмбөгджээ.
1864 – Женевын анхны конвенци батлагдлаа.
1865 - Уильям Шепперд шингэн савангийн патент авчээ.
1904 - Дэн Сяопин төржээ. 1970-аад оны сүүлчээс 1997 оны хоёрдугаар сард таалал төгсөх хүртлээ БНХАУ-ын удирдлагад хамгийн нөлөөтэй хүн байлаа.
1909 – Реймст дэлхийн анхны нисэхийн шоу тэр жилийн энэ өдөр эхлэн 29 хүртэл үргэлжилжээ. Түүнд 38 аэроплан оролцохоор мэдүүлсэн ч 23 нь нисэж чадсан байв.
1914 – Дайн болж байх хугацаанд Орост спиртийн ундаа зарахыг хориглосон шийдвэр гарлаа.
1922 - Австрийн Зальцбург хотноо театрын урлагийн наадам эхэлжээ.
1932 - BBC туршилтын нэвтрүүлэг хийж эхэлжээ.
1939 – Ленинградад спортын мастер М. Рейзены дээд амжилтын сэлэлт болжээ. Тэрээр Нева мөрний цутгалангийн Шлиссельбургаас Декабристуудын талбай хүртэлх 65 км-ыг 13 цаг 11 минутад сэлэн гатлав. Усны хэм нь 17 градус байжээ.
1941 - Оросыг архинд оруулсан “Улаан армийн хангамжид архи оруулах тухай” 562 тоот тогтоолыг Зөвлөлтийн Улсыг батлан хамгаалах хороо гаргажээ.
1962 - "Саванна" дэлхийн анхны атомын хөлөг онгоц Йорктаунаас Виржиниа, Саванна Жоржио гэсэн маршрутаар анхны хөвөлтөө хийжээ.
1963 – Жозеф Уолкерийн жолоодсон пуужинт Х-15 онгоц 107 километр 960 метрийн өндөрт нисэж, дээд амжилт тогтоожээ.
1970 - Сикорскийн НН-3С гэсэн хоёр нисдэг тэрэг Номхон далайг зогсолтгүйгээр нисэн гарчээ. Эдгээр машинууд 14484 км зайг Локхид "Геркулес" шатахуун тээгч онгоцноос агаарт цэнэглэгдэн туулжээ.
1978 – Английн "Таймс" сонин жижигхэн тэмдэглэлд 97 үг үсгийн алдаа хийсэн дээд амжилтыг тогтоожээ.
1984 – Америкийн Эвелин Ашфорд эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд 10.76 секунд гэсэн дээд амжилтыг үзүүлэв.
1989 – Далай ван гарагийн цагираг нээгдэв.
1990 - "Эхо Москвы" (Москвагийн цуурай) гэдэг бие даасан чөлөөт радио станц анх удаагаа эфирт нэвтрүүлэгээ явуулж эхлүүлжээ.
1991 – Наймдугаар сарын 22-ны 17 цаг 00 минутад Мариинскийн ордон дээр Оросын гурван өнгөт төрийн далбааг мандуулах ёслол болжээ.
1992 – Японы Акира Мацүшима нэг дугуйтай унадаг дугуйгаар 5248 км замыг туулан дэлхийн дээд амжилт тогтоов.
1994 - ОХУ-ын Төрийн далбааны өдөр. Зөвлөлт социалист Оросын холбоот улсын Дээд зөвлөл тусгай хуралдаанаар улаан цэнхэр, цагаан зурааснаас бүтсэн (триколор) тугийг Оросын албан ёсны бэлгэдэл болгох шийдвэрийг 1991 онд гаргасан байв.
1998 – Флорида мужийн 31 усанд шумбагчид 8,8 метрийн гүнд хуримын хамгийн том ёслол хийж, тэр нь 6 минут 15 минутын турш үргэлжилжээ.