Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

Соёлын өвөө хамгаалах шаардлагатайг сануулав

Түүхийн үнэт олдвор, хөшөө дурсгал, хиргисүүр, хадны зураг зэрэг нь монголчуудын эртнээс хадлагдаж ирсэн өв соёл юм. Тэр ч утгаараа  Үндсэн хуульд “Байгалийн баялаг, соёлын өв нь нийтийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Нөгөө талаар энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж юм. Гэвч Монгол Улсад соёлын өвийн хамгаалалт орхигдсон. Харин хоёр төрлийн хүмүүс л соёлын өвд анхаарлаа хандуулдаг гэхэд худал болохгүй. Өөрөөр хэлбэл, судлаачид хадгалан хамгаалахаар,  тонуулчид мөнгө олох хэрэгсэл болгохоор соёлын өвд “санаа тавьдаг”. Үүнтэй холбоотой хамгийн ойрын жишээ дурдахад, өнгөрсөн долоо хоногт  Монголын Үндэсний музей “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” уулнаас 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон” тухай мэдээлэл түгээж, энэхүү олдвороо олон нийтэд дэлгэсэн. Гэвч энэ үйл явдал монголчуудын хувьд бахархам сайхан байсан ч, түүний хажуугаар соёлын өвөө хамгаалах шаардлага буйг давхар сануулсан. Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Бидний олж илрүүлсэн энэхүү эд өлгийн зүйлс бүгд тонуулчдын гарт  сүйтгэгдсэн дурсгалуудаас илрүүлсэн. 2016 онд бид Мунгараг багийн нутагт археологийн судалгаа хийхийн хажуугаар хүмүүстэй угсаатны зүйн ярилцлага хийж, мэдээлэл авсан. Энэ үеэр Хориг уулын аманд хаварждаг өндөр настан н.Баттөр эгч бидэнд тус газар булш бунхан тоноод сүйтгэсэн гэдэг мэдээллийг өгсөн. Тэгээд бид заалгаад тэр уулан дээр очиход 100 гаруй булшийг толгой дараалан тоносон байсан. Хүний яс, дөрөө, амгай, хазаар нь энд тэндгүй хог шиг хэвтэж байсан” гэсэн юм.

Соёлын өвийн сүйтгэл 20 гаруй жил үргэлжилж байна

Соёлын өвийн сүйтгэл Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байгааг судлаачид хэлдэг. Энэ нь нэгдүгээрт, тус салбарт төсөвлөсөн мөнгө нь хангалттай хэмжээний малтлага, үндэстний хэмжээний хайгуул  хийх зэрэгт хүрэлцдэггүйн улмаас илрүүлэлтгүй. Хоёрдугаарт, иргэд, олон нийт соёлын өвийг ойшоодоггүй. Үр хойч хийгээд, улсын нэр төр, үүх түүхээ танихад, судлахад хэчнээн чухал болохыг мэддэггүй. Мөнгө олох хэрэгсэл мэтээр хардаг. Тиймээс соёлын өвийг хамгаалах асуудал судлаачдын нуруун дээр байдаг гэхэд болно. Тэд гаднын судалгааны багтай хамтрах, төсөл, хөтөлбөрт хамрагдах зэргээр хайгуул, малтлага хийх төсвөө шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжөө авдаг. Мөн л хамгийн сүүлийн үеийн олдвороор жишээ авахад, тус олдворуудыг Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт хэрэгжүүлдэг археологийн судалгааны “Умард Монгол” төслийн хүрээнд хийсэн малтлагаар илрүүлсэн. Түүнчлэн ваартай шар тос, өрөмөө ЖАЙКА-гийн төслөөр авсан дөрвөн хөргөгчиндөө хадгалж буй.  Монголын үндэсний музейн археологич  Ч.Баяндэлгэр "Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмж хамгийн чухал. Төрөөс хангалттай төсөв хөрөнгө гаргаж чаддаггүй. Археологийн олдвор илрүүлэх судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ч ихэвчлэн гаднын  байгууллагууд гаргадаг" гэв.  Тэгвэл Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Бидэнд лаборатори хэрэгтэй байна. Монгол Улс өнөөдөр энэ чиглэлээр дэлхийгээс  хоцорсон. Лаборатори байхгүй. Жишээлбэл, бид энэ өрмийг анх олоод, яаж Улаанбаатарт хүргэх вэ гээд бөөн айдас болсон. Яаж авч ирэх тухайгаа хэлэлцэж, хэлэлцэж эцэст нь мөс тойруулж тавиад машиндаа ачаад л ирсэн. Мөсийг нь хайлахаар нь дахиад мөс тавих гэх мэтээр аргалж авч ирсэн” гэсэн юм. 

Саваа бэлдэхээр саалиа бэлд

Засгийн газрын хуралдаанаар Чингис хааны музей байгуулах тухай шийдвэр гарсан. Тодруулбал, Үлэг гүрвэлийн төв музейг энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. Ингэснээр Үлэг гүрвэлийн музейн байрлаж байсан байранд Байгалын музейн үзмэрүүдийг нэгтгэн байрлуулж, иргэдэд түр үйлчлэх юм. Харин энэ хугацаанд Байгалын түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн ам дахь 7.5 га талбайд барихаар болсон. Барилгын зураг төсөлд шаардлагатай байгаа 400 сая төгрөгийг Засгийн газраас гаргаж, хуулийн дагуу тендер зарлагдан үнэлгээ хийх шатандаа явж байгаа. Шинэ барилга хуучнаасаа даруй тав дахин том байх тухай зураг төсөлд тусгасан талаар салбарын сайд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байдаг. Харин Байгалын түүхийн музейн хуучин газрын 15 м.кв талбайд долоон давхар Чингис хааны музейг барихаар төлөвлөж байгаа. Тус музейд Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд зүйлсийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаадын музейд байгаа үзмэрүүдийг хуулбарлан тавих юм. Хэчнээн  том, олон давхар музей бариад дотор нь  тавих олдворгүй бол музей байгуулсны хэрэг юу байх вэ. Саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэг. Ингэхээр Чингис хааны музей байгуулах ажлыг хоёрдугаарт тавъя. Харин түүнээс урьтаж, малтлага, хайгуулын ажлаа эрчимжүүлж, соёлын өвөө тонуулчдаас авран, хамгаалъя.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ЕРӨНХИЙ НИЙГМИЙН ӨДӨР, Намайг Оюун гэдэг. Би бөөрнийхөө 1 хэсгийг зарж, прадхан эмнэлэгт баяжсан тухайгаа дэлхий дахинд хуваалцахыг хүсч байна. Apradhan эрүүл бөөрний хандивлагчдыг нухацтай хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 долларын үнээр зарж борлуулах сонирхолтой байгаа хандивлагчид имэйлээр холбоо барина уу. эсвэл +91424323800802, +447031993891 руу залгаарай. эсвэл Whatsapp Үгүй: + 15733337443.

    0 0 Хариу бичих
  2. Бурхан Халдун уулын оройд байх хүний гараар бүтээгдсэн нь тодорхой болсон гэх байгууламж нь яс юман дээр Чингис хааны булш гэдэг нь бараг 100% ойлгомжтой зүйл гэж учир мэдэх түүхч, археологич хүмүүс хэлдэг. Зөвхөн Чингис хааных ч биш өөр бас 2-3 хааныг байгаам бус уу? Тиймээс, тэнд жинхэнэ, ёстой зууны гэнэ үү мянганы гэнэ үү малтлагыг эхлүүлэх хэрэгтэй. Археологийн онц ховор малталтыг орчин үеийн өндөр арга, технологиор хийж улмаар дэлхийн хэмжээний музай байгуулах, мэнэжлэх талаар дэлхийд тэргүүлдэг барууны аль нэг улс гүрэнтэй хамжиж байх энэ том төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Мухар сүсэгт итгээд тэр уулыг ухаж болохгүй энэ тэр гэсэн дундад зууны хоцрогдсон ойлголтыг таягдан хаяад малтлага хийвэл тэндээс Египетийн Тутанхамоны булш олдсоноос ч илүүтэйгээр ёстой л дэлхийг дэлдийлгэх ховор олдворууд гарах юм. Тэнд нь аялал жуулчлалын цогцолбор байгуулах хэрэгтэй. УБ хот дахь Чингис хааныхаа музэйд гол олдворуудыг нь авчран дэлгэж, гавлын яс болон ер нь хэлхээ ясаар нь яг ямар царай зүс, бие галбир, нуруу туруутай байснаар нь лааны тосоор босгож ирэх. Бурхан Халдунд үлдсэн зарим чухал олдворуудаар нь том музэй нээгээд УБ хотоос тийш зорчих хурдны зам байгуулах. Энэ тохиолдолд Монголд ирдэг жуулчлагчдын тоо 1 саяаас даруй 10 сая хүртэл элбэг өснө. Хоёр чухал ач холбогдол байна, нэгд, аялал жуулчлалаас монгол орны төсөвт орох орлого доод тал нь жилд 10 тэрбум долларт хүрнэ, хоёрт, монгол хүн болж төрсөн бид үлгэр домог шиг л яригддаг их Чингис хаан болон Монголын Эзэнт гүрнийхээ талаар яг нүдээр харах, гарт тэмтрэгдэх байдлаар эд өлгийн зүйлсийг харах юм бол монголчуудын үндэсний үзэл жинхэнэ утгаар сэргэж улмаар монгол улс Дэлхийн хэмжээний улс ч гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөх болно.

    0 1 Хариу бичих
  3. саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг юмаа.чингэс богдын музейгүй байх нь монгол хүний эмэгнэл юмдаа.

    0 1 Хариу бичих
  4. Yum uldsen yum bol uu elbegdorj huu hamsan gee biz de nogoo galerein zyragnuudaa butsaaj awmaar yum

    1 0 Хариу бичих