Олон улсын хүүхдийн спортын есдүгээр наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр болж байна. Монгол Улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна.
Хөнгөн атлетик төрөлд М.Нандингоо 100м-хүрэл медаль, жүдо бөхийн төрөлд
46 кг Т.Түмэнжаргал-Алт 50 кг Д.Энхбилэг-Алт 66 кг Ч.Эрдэнэтулга-Алт 73 кг А.Өсөхжаргал-Алт 44 кг А.Нямхишиг-Алт 48 кг О.Оюунгэрэл-Алт 63 кг М.Тунгалаггартаам-Мөнгө 55 кг. Б. Баярбаясгалан-Хүрэл 60 кг Ө.Бямбасүрэн-Хүрэл 52 кг. Б.Энхгэрэл-Хүрэл 63 кг Э.Анужин-хүрэл медаль тус тус хүртлээ.