09:00 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны баруун талд нийтийн эзэмшлийн талбай буюу явган хүний зам хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгахаар албадан буулгалт хийнэ.
10:00 цагт Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд, Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Соёл, урлагийн газар, БНХАУ-ын Засгийн газрын харьяа /china.com.cn/ Хөгжмийн суваг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 21-26-нд Улаанбаатар хотноо “Торгоны зам” улсын уран бүтээлчдийн уулзалт, хүүхдийн тоглолт зэрэг арга хэмжээ болно.
12:00 цагт Сүхбаатар дүүрэг 100 айлын шинэ замын ажилтай холбоотойгоор уг замын нөлөөлөлд өртсөн газруудыг албадан буулгалт хийнэ.
12:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эв санааны нэгдэл ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт Монгол-Хятадын хамтарсан хүүхдийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болно.