Хүүхдэд зориулсан сэргээх засах кабинет нээжээ

Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн УСЗЭТ-т  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан сэргээн засах кабенит нээжээ. Уг кабинетийг тус тасгийн хүсэл дээр үндэслэн Булган нэг үе клуб төсөл бичиж Канад сангийн санхүүжилтээр  42 сая төгрөгийн  гүйлтийн зам, электрон алхуулагч, бэхэлгээтэй алхуулагч, бэхэлгээтэй зогсоогч, бэхэлгээтэй хүүхдийн вандан ор,  бэхэлгээтэй сандал, дасгалын бөмбөг, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом гэх мэт тоног төхөөрөмжөөр хангажээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдарлын чанарыг дээшлүүлэх, хөдөлгөөний алдагдлыг бууруулах, амьдралын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн идэвхит оролцоог нэмэгдүүлэх, хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагааг хүүхдүүдэд явуулахаас гадна тэдний эцэг эхчүүдэд зориулагдсан  сургалт болон аймгийн хэмжээнд мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалт суртчилгаа зохион байгуулах аж.

Тус тасаг нь 1965 онд анх Физик эмчилгээний тасаг нэртэйгээр нээгдсэн. 1993 оноос Уламжлалт Монгол эмнэлгийн тасаг нэртэйгээр 15 ортой хэвтүүлэн эмчлэх тасаг, эм тан бэлтгэх тусгай өрөөтэй, эмийн  сантай болжээ. Түүнчлэн 2012 оноос Сэргээн засах чиглэлээр тасгийн үйл ажиллагааг өргөтгөсөн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)