Н.Цэрэнбат: Тусгай хамгаалалттай газар 1.2 сая га-гаар нэмэгдэнэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл баталж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тодруулбал, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт, Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дунд орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж, байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа, Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын Хан-Уул орчмын газрыг хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуурт, Бумбат орчмын газрын байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор, Хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар өргөтгөн авч, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын орчмын гурван мянга гаруй га газрыг Улсын тусгай хамгаалалттай газраас чөлөөлөх тогтоол баталлаа. Ингэснээр нийт зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч, Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хэмжээ 1.2 сая гагаар нэмэгдсэн. Энэ нь нийт газар нутгийн 0.83 хувь гэсэн үг юм. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 32.8 сая га газрыг Улсын тусгай хамгаалалтад  авлаа. Мөн Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгон баталлаа. Цаашид Хөвсгөл нуурийн эрэг орчимд аялал жуулчлалын чиглэлээр газар олгохгүй. Харин тухайн бүс нутгийг хөгжүүлэх үүднээс Улсын төсөв, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар цахилгаан, дэд бүтцийн асуудлыг нь шийдэх юм. Ерөнхий сайдын уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-д хүргүүлсэн. Үүний дагуу 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гарсан” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МОНГОЛЫН ард түмэн ядуу сэтгэхүйтэй тарчиг амь зогоож бгаа болохоор өөртэйгөө хүнийг адилхан байлгах гэж. ХҮРЭЛСҮХ.ЭНЭ бууны нохой ЦЭРЭНБАТ нарын хийж буй ажил попрол нь ядуу ард түмэнд таалагдаад байгаа юм.ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА 2иим байдлаар амь зогоож улс төрд бгаа хүмүүс.хийж гиигүүлсэн ажил байхгүй

    0 0 Хариу бичих