Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 97 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.