"Токио-2020" олимпийн наадмыг угтсан бамбарын аян эхэллээ

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын триатлоны холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин олимпийн зөвлөл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Токио-2020” олимпийн наадмыг угтсан бамбарын аян Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдоос эхэллээ.

Монголын баруун цэгээс эхэлсэн уг аяны эхний ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй оролцож амжилт хүсэв.

Уг бамбар нь 1 жилийн хугацаанд Монголын дөрвөн цэгт аялах бөгөөд, Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа/хойд цэг/, Дорнод аймгийн Модот хамар уул/зүүн цэг/, Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгой/урд цэг/-д аялах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)