Д.Тогтохсүрэн: АН-ын ирүүлсэн 17 саналыг хүлээн авах боломжтой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өчигдөр АН-аас 25 санал албан ёсоор ирүүлсэн. Тус саналаас 17 саналыг хүлээн авах боломжтой гэж үзсэн. Найман санал нь УИХ-ын 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан  хуулийн төсөлд тусгагдаагүй  байсан тул хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. АН-аас зөвшилцөх чиглэлээр хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлээч гэдэг хүсэлт тавьсан. Энэ дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж байгаа. АН-ын саналаас хүлээж авахад хүндрэлтэй асуудлууд байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай, олон улсын шүүх байгуулах тухай асуудал гэх мэт. Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудалд АН “холимог байх” гэдэг санал ирүүлсэн. Үүнийг бид зөвшилцөж байна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene nuhur heniihiig huleen avah heniihiig avahguig shiiddeg Undsen Huuliin ezen yum uu. Yamar ch sanaliig ehleed heleltsdeg biz dee niiteeree? Yu bolood yqvchiv ene chin odoo?

    0 0 Хариу бичих