Он гарснаар улсын хэмжээнд 3692 удаагийн аюулт үзэгдэл тохиолджээ. Үүний улмаас 160 хүн амь насаа алдсан байна. Мөн 54 хүн гэмтэж, бэртэж, 26.050 толгой мал, амьтан хоргодож, 30.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ үеэр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амарын хэлснээр гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд зориулж Засгийн газрын гурван удаагийн хуралдаанаар нийт 11.1 тэрбум төгрөг шийдвэрлүүлжээ. Харин аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц сангаас нийт 2.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна байна.