Цэцэрлэгийн цахим бүртгэл пүрэв гарагт дуусна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлсэн. Бүртгэл сарын хугацаанд үргэлжлэх буюу пүрэв гарагт дуусах юм. Одоогоор 28 мянга гаруй хүүхэд цахим бүртгэлд хамрагдсан байна.

Энэ  хичээлийн жилд буюу 2018-2019 онд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн өмчийн бус 450 цэцэрлэгт 330 гаруй мянган хүүхэд хамрагдах гэнэ. Нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд хамрагдах юм байна. Ингэснээр энэ онд цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувь болгохыг боловсролын газраас мэдээлсэн. Түүнчлэн энэ онд 73 цэцэрлэг ашиглалтад оруулж, 15 мянган хүүхдийн цэцэрлэгийн орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ сарын 10-ны байдлаар эдгээрээс 35 цэцэрлэг есдүгээр сарын 1-нд багтаж ашиглалтад орохоор байгаа. Нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр урьдчилсан тооцоогоор Монгол Улсад 11913 хоёр настан байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)