Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 онд болох сонгуулийг бодож хийх ёсгүй

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт АН-ын зөвлөл хуралдаж , Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад зарчмын байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ гурван зүйлд анхаарах хэрэгтэй гэдэг саналаа хүргүүлсэн. Нэгдүгээрт, сонгодог парламентыг бий болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байя. Хоёрдугаарт, үнэхээр энэ улс орны хөгжлийг олон жилийн хугацаанд зөв харъя гэвэл төрийн эдийн засаг, санхүү, төсвийнхөө асуудлыг Үндсэн хуульд зайлшгүй тусгах шаардлагатай. Үүний үндсэн зарчим бол орон нутгийн бие даасан төсөв юм. Өөрөөр хэлбэл, зарим эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт нь өгөх тухай асуудал байгаа. Орон нутагт эрх мэдэл өгнө гэдэг нь бүгдийг нь орон нутаг шийднэ гэсэн үг биш. Орон нутгийн хөгжлийн хандлага зөв байснаар, орон нутаг өөрийн төсвийн бие даасан байдлыг хангаснаар хөгжиж, төвлөрөл багасна. Гуравдугаарт, ард түмний засаглах эрхийг баталгаажуулах. Ингэхийн тулд УИХ-ын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох. Үүнд хоёр арга зам байна. Нэгдүгээрт, сонгосон иргэд нь гишүүнийхээ хариуцлагагүй үйл ажиллагааг мэдэж, эгүүлэн татах эрхийг нээлттэй болгох ёстой. Хоёрдугаарт,  УИХ өөрөө эгүүлэн татах ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн. Энэ зарчмын байр суурин дээрээ тулгуурлан Төрийн байгуулалтын байнгын хороонд санал хүргүүлэх гэж байна.  Нийт 18 санал байгаа. Мөн түүнчлэн зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан үр дүн саналын томъёоллын эцсийн вариант дээр хийсэн зүйл дээр тулгуурлан өөрсдийн хүргүүлсэн дөрвөн заалтыг хасах саналыг оруулж байна. Олонхийн бүлэг сүүлийн үед Ерөнхийлөгчийн санал дээр хуваагдмал байр суурьтай байгаа гэж мэдээлсэн. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 онд болох сонгуулийг бодож хийх ёсгүй.  Үндсэн хуулийн өөрчлөлт нь 30 гаруй жил явж ирсэн улсын алдаа оноог зөв онож, улсын ирээдүйг 20 жилийн багцаатайгаар харах ёстой зүйл. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг харахад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны сонгуулийн пи ар руу чиглэж байх шиг. Ийм байж болохгүй. Тиймээс АН-ын зөвлөл тодорхой зарчмын саналаа хүргүүлж байна. Ажлын хэсэг үүнийг анхааралдаа авах байх гэж найдаж байна. Сая 18 санал хүргүүлэх тухайгаа хэлсэн. Үүнээс зарим саналынхаа томъёоллыг уншиж танилцуулъя. Тухайлбал, гурван зарчмын байр суурийнхаа хүрээнд  Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналын тухайд “УИХ-ын гишүүд болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаарх саналаа нууцаар гаргаж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэсэн томъёоллыг хүргэж байна” гэсэн юм.

Харин төрийн эдийн засаг төсөв санхүүтэй холбоотой асуудлаар, “Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувиас хэтрээгүй байна”, “Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно” гэсэн томъёоллыг тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гадны шашин ороод түгжсэн үндсэн хуулийн луйвар буйлхайг олж түгжээсийг мулталж жинхэнэ монголын төрийн үндсэн хуулиа оруулаж баталаж гадны шашины хэн нэгэн дахин халдах боломжгүй болгосон цагт үндсэн хууль өөрчилөгдөж монголын төр монголых , ард түмэнийх боллоо гэж үзнэ .одоогоор та нар далд хор уршигыг нь мэдэхгүй бас засаж чадахгүйгээс цааш нэг бол хэвээр нь үлдээх нэг бол шийдэлд хүрэхгүй хэрэлдээд байж байх эсвэл хүчээр шийдэлд хүрсэн дүр үзүүлэх .үндсэн хуульд орсон хар саварыг тас татаад хаях хүн нь уул нь монгол .монголчууд олж уулзаад гаргаад ирж чадах эсэх нь эргэлзээтэй .үндэсний эрх ашигаа бодоод болохгүй бол өөрөө гарч ирэх л байх .

    0 0 Хариу бичих