09.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот хурлын танхимд хүүхэд, залуусыг хүүхдийн хөдөлмөр, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх мэдлэг олгох семинар болно. 09.00 цагт Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болно. 09.00 цагт Азийн төлөө БОАО-ийн чуулган Гадаад харилцааны яаманд болно.

10.00 цагт Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно.

-Жанжин Д.Сүхбаатарын танхимд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

-Их эзэн Чингис хааны танхимд УИХ дахь АН-ын зөвлөл хуралдана.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд багууд хуралдана.