Өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол "Боловсрол" суваг телевизээр үзэгчдэд хүрсэн.  Энэ удаагийн тохиролд  долоодугаар сарын 1-31-ний  хооронд худалдан авалт хийж, 2019 оны наймдугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,838,433 баримт  хамрагдсанаас:

10 сая төгрөгийн 2 5 сая төгрөгийн 23 1 сая  төгрөгийн 254 100 мянган төгрөгийн 2304 30 мянган төгрөгийн  23241 баримт тохиролд таарч, нийт 25,824 иргэн азтан боллоо. Супер азтан азтан 50 сая төгрөг хожих байсан ч тодорсонгүй.