Хашир генерал, хэнз аварга

Энэ долоо хоногийн онцлох үйл явдал яах аргагүй ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал, Үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг тойрсон асуудлууд байлаа. Тэр ч утгаараа өдөр бүр хэвлэлийн хуудаснаа гарч, олны анхаарлын төвд байсан “онцгой хоёр” нь ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, улсын аварга Э.Оюунболд нар байв. Хашир генерал, хэнз аварга нарын анхаарал татсан үйл явдлын тухай эргэн сануулъя.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарын есөн хүнийг буруутгаад буй. Энэ хэргийн шүүх хурал Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 12-ноос эхлэн тав дахь өдрөө үргэлжлэв. Шүүх хурал 49 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа. Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр шүүх хурал хуульд заасан дарааллынхаа дагуу үргэлжилж байгааг хэлсэн. Өөрөөр хэлбэл, уржигдар хэргийн эд мөрийн баримтаар гаргасан бичлэгүүдийг үзсэн бол дараа нь бичгэн эд мөрийн баримттай танилцах тухай хэлсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар шүүх хурлын явц шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нотлох баримтыг шинжилж дууссан юм. Энэ талаар  тэрбээр үргэлжлүүлэн "Ерөнхийдөө нотлох баримттай танилцах, судлах ажил дуусаж байна. Түүний дараагаар өмгөөлөгч, улсын яллагч дүгнэлтээ танилцуулна. Ямар ч гэсэн шүүхийн процесс хуулийн дагуу үргэлжилж байна" гэсэн байдаг. Одоогоор шүүх хурал завсарласан байгаа бөгөөд ирэх даваа гарагт дахин үргэлжилнэ.

Харин дараагийн дуулианы тухайд Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан. Энэхүү допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ сарын 8-нд мэдээлсэн. Энэ мэдээллийн дараа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд хоёр бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлэл тарж, допингийн шинжилгээнд хамрагдсан 16 бөхийн 15 нь мэдээлэл хийж “Допингийн төрлийн бодис илрээгүй” болохоо зарласан юм. Түүний дараагаар Үндэсний баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос мэдээлэл хийж, хоёр бөхөөс “Допингийн төрлийн бодис илэрсэн” тухай албан ёсоор зарласан. Харин хуульд заасны дагуу нэрийг нь зарлах боломжгүйг хэлсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах комиссын гаргасан журмын дагуу сэргээшийн төрлийн бодис илэрсэн шинжилгээтэйгээ танилцсанаас хойш хоёр бөх 10 хоногийн дотор “B” сорьцын шинжилгээгээ өгөх саналаа гаргах ёстой юм байна. “B” сорьцын шинжилгээний хариу гараагүй тохиолдолд бөхчүүдийн нэрийг зарлах эрхгүй байдаг байна. Харин бөхчүүд “B” сорьцын шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд “A” сорьцын дүнгийн дагуу нэрийг нь зарладаг юм байна.

Үүний дарааграар Л.Чинбатын тэргүүлдэг МҮБХ-оос “Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд дурдсанаар “Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй...” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна” гэсэн юм.

Ингэснээр “Допингийн хэрэг” цаашлаад хоёр холбооны маргааны асуудал болж хувирсан гэж олон нийт үзэв. Харин дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэнз аварга Э.Оюунболдын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэнийг үгүйсгэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: ([email protected]) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: ([email protected])

    0 0 Хариу бичих
  2. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих
  3. Хурц хүн алж хэлмэгдүүлсэн болохоос хэрэг илэрүүлээгүй бүүр төөрүүлсэн этгээд шүү дээ хэний даалгавараар ингэсэн юм бол доо

    0 1 Хариу бичих
  4. хурц ажиллаал хийсэн.алуурчид хүчтэй л байна цаг цагаараа байдаггүй ш дээ.

    2 0 Хариу бичих
  5. aluurchdiig poprood shorongoos gargawal harin ch 7 sariin 1 boloh bh shu

    1 0 Хариу бичих
  6. Хурц харин ч Зоригиин хэргийг илрүүлсэн биз дээ

    1 0 Хариу бичих
    • Ilrvvllee yu mangar batsaan chini xa xa

      0 0