Оны 229 дэх өдөр, шинэ он гартал 136 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1836 – Британийн парламент төрөлт, гэрлэлт, нас баралтыг бүртгэх хууль баталжээ.
1896 - Лондон Артур Эдселлийн жолоодсон автомобиль, хоёр хүүхдийн эх 44 настай (зарим баримтаар 45 нас) Брижит Дрисколлыг дайрчээ. Тэр нь хүний үхэлд хүргэсэн дэлхийн анхны авто осол болжээ.
1896 - Шрила Прабхупадын төрсөн өдөр
1903 – Нэртэй редактор бөгөөд сонин хэвлэн нийтлэгч Жозеф Пулитцер хөрөнгөө сэтгүүлчийн сургууль байгуулах мөн уран зохиол, хөгжмийн шагнал бий болгуулахаар Колумбийн их сургуульд гэрээслэжээ.
1922 - Нью-Йоркт бүжгийн дэлхийн хамгийн том "Кавер Гарден" гэх танхим нээгдэв.
1943 – Москвад боксын улсын үнэмлэхүй аваргын тэмцээн явагдаж, Евгений Огуренков түүнд ялан шуугиан дэгдээж байлаа.
1948 – Дээд тэнгэрийн айлтгалыг сонссон гэдэг католикийн хандмаа 38 настай Тереза цэнхэр эмжээртэй цагаан сари өмсөөд Калькуттын ядуусийн хороололд шилжин суув.
1950 - Индонезийн тусгаар тогтнолын өдөр. Индонези 1922 оноос зүгээр нэг колони байсангүй Нидерландын нэг хэсэг байв.
1956 – Цөмийн технологиор Москва Бээжинд туслах гэрээ байгуулагдав.
1958 – Хятадын лидер Мао Зэдун “их үсрэлтийн” бодлого зарлав. 1958 – Атлантын далай дээгүүр агаарын бөмбөлөгийн анхны нислэг хийгджээ.
1962 – Берлины ханын анхны хохирогч алагдав.
1977 – ХБНГУ-ын гүйлтийн баг одоо хэвээр байгаа дэлхийн дээд амжилтыг 4х1500 метрийн зайн буухиад 14 минут 38,8 секекунд гэсэн үзүүлэлтээр тогтоожээ.
1988 – Америкийн атлет Гарри Рейнольдс 400 метрийн зайн гүйлтэд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 43,29 секундын дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
2007 – Британийн нийгэм судлаачид жуулчдын дунд санал асуулга явуулаад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн дэлхийн гайхамшгуудын чансааг гаргажээ. Чансааны эхэнд Английн Стоунхенж ба Эйфелийн цамхаг хоёр оржээ.