Монголын дипломатуудын хууль бус үйлдлийн талаар өчигдөр BILD.DE цахим хуудаст нийтэлжээ. Түүнд дурдсанаар “2018 онд Германы цагдаа нар Будапештын Монгол Улсын консулын газрын атташе Т.Мөнхбат (53 настай), жолооч Э.Оргил (38настай) нарыг дипломат дугаартай “Мерседес Бенц” машинтай А17 чиглэлийн хурдны зам дээр явахад нь саатуулсан. Тэд 150 мянган ширхэг өвчин намдаах зориулалттай “Лоразепам” эмийг хил нэвтрүүлэх гэж байсан бөгөөд энэ нь зах зээлийн ханшаар 600 мянган еврогийн үнэ хүрэх бараа юм.  Дээрх монголчуудад холбогдох хэргийг шалгаж байна. Сэжигтнүүд “Будапештын консулын газрын машинаар Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” гэж мэдүүлсэн” хэмээжээ.

Энэ оны зургаадугаар сард 70 кг героин тээвэрлэж явсан Монгол Улсын хоёр дипломатч баригдсан бөгөөд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.