Хойд Солонгос БНСУ-тай хийх дараагийн хэлэлцээрээс татгалзаж байгаагаа зарлалаа. Шалтгааныг нь Өмнөдийн буруутай үйлдлийн хариу гэжээ. Өөрөөр хэлбэл пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жае Ины хийсэн мэдэгдлийн хариуд Умард Солонгос хэлэлцээрээс татгалзаж байгаа ажээ. Мүүн ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дэлхийн хоёрдугаар дайны дараа Солонгосын хойг Японы засаглалаас чөлөөлөгдсөнийг тэмдэглээд 2045 он гэхэд хоёр Солонгосыг нэгтгэхээ амлажээ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилт хамгийн чухал үе шатандаа явж байна гэж хэлсэн нь хэлэлцээрийг мухардмал байдалд оруулав. Тэгвэл Өмнөд Солонгосын тал Умардыг баасан гарагт ахин хоёр пуужин туршсан гэж буруутгалаа. Өнөөдрийн туршилт долоодугаар сар гарснаас хойш зургаа дахь тохиолдол болж байна.