Оны 228 дахь өдөр, шинэ он гартал 137 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1873 – Британийн Энэтхэгийн нийслэл байсан Калькутта хотод Энэтхэгийн анхных болох мэргэжлийн европ маягийн Бенгалийн театр нээгджээ.
1941 – Зөвлөлтийн Улаан армийн Дээд ерөнхий командлалын №270 тоот тушаал гарчээ.
1955 - Fiat Motors компани анхны хувийн цөмийн тогооны захиалгыг өгсөн байна.
1956 – Атар газрын эзэмшин усжуулах тухай тогоол Зөвлөлтөд гарчээ.
1960 - Кипр бие даасан Киприйн Бүгд Найрамдах улс болон тунхаглагдав.
1960 - Олон улсын астронавтикийн 1960 онд Стокгольм хотод болсон XI Конгрессийн шийдвэрээр Олон улсын астронавтикийн академи байгуулагдсан байна.
1961 - Доминикан улсын тусгаар тогтнол сэргэсэн өдөр. Гаитийн аралд тусгаар оршин тогтнож байсан Доминикан улс 1904 онд тусгаар тогтнолоо алджээ.
1978 – Австралийн Пертад болсон дэлхийн аваргын тэмцээнд усанд үсрэлтээр дэлхийн хамгийн аварга (12 нас) болсон 13 насандаа Барселоны олимпийн 10 метрын трамплинаас үсрэхэд аварга болсон Фү Минся Хубэй мужийн Ухань хотод төржээ.
1981 – Америкийн Мэри Мигер 100 метрийн зайн эрвээхэй сэлэлтээр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 57,93 секунд гэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
1984 – Америкийн "Шривпорт" хөлөг онгоц 7 цаг 45 минутын дотор Суэцийн сувгийг гаталсан дээд амжилтыг тогтоожээ.
1991 – Бельгид хүн амын тооллого явагдан 10,000,963 хүн тоологджээ.
1995 – Кенийн гүйлтийн тамирчин Мозес Киптануи түүхэнд анх удаа 3000 метрын зайд 8 минутаас бага хугацаанд гүйжээ.
1995 – Иргэний агаарын тээврийн дуунаас хурдан, турбо-тийрэлтэт "конкорд" хөлөг Нью-Йоркийн нисэх буудлаас хөөрөн дэлхийг тойроод тэнд эргэн буухдаа 31 цаг 27 минут 49 секундыг заржээ.
1996 – Чикагогоос 20 км-ын зайтай орших Брукфилд гэх амьтны хүрээлэнгийн найман настай Бинти-Жуа (суахили хэлээр – Нарны охин) нэртэй горилла бага насны хүүхдийг аварсан мэдээг дэлхий сонсов.
1998 – Лондонд хамгийн их порцийн 274,4 кг-ын спагетти бэлтгэсэн байна.
2007 – Одон орончид алс холын галактик дунд юугаар дүүргэгдсэн нь мэдэгдэхгүй асар том цоорхойг олжээ. Эрдэмтдийн эртнээс тайлахаар оролдож байгаа харанхуй материар тэр бүрэлдсэн байх магадлалтай гэж эрдэмтэд дүгнэсэн байв.
2015 - Бөөрөлзгөнийн чанамалын өдөр гэх баярыг 2015 онд Орост гарган ирсэн байв. Ийм гайхамшигтай баярыг гаргахдаа оросууд түүхийн судалгааг хийгээд энэ өдрийг сонгожээ.