Авто тээврийн товчоодод шалгалт хийж байна

Улаанбаатарт  байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өчигдрөөс эхлэн аравдугаар сарын 30 хүртэл авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар шалгалт хийхээр болжээ. 

Тодруулбал, нийслэлийн найман авто тээврийн товчоонд НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу гурван ээлжээр 24 цагийн туршид хамтарсан хяналт шалгалт, тандалтын ажлыг хийж гүйцэтгэх аж. Мөн нийслэлийн томоохон зах худалдааны төвүүд зэрэг тарвага, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдаалах боломжтой цэгүүдэд хөдөлгөөнт эргүүлүүд тогтмол ажиллах юм байна. 

Өнгөрсөн долоо, наймдугаар сард Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Баянхонгор, Булган, Архангай, Ховд, Завхан, Хөвсгөл аймгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 23 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлж, Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж устгалд оруулсан байна. Хууль бусаар тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, 7 иргэнд холбогдох хэргийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)