Консулын газраас сэрэмжлүүллээ

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн тэмцэлтэй холбогдуулан Хонгконгт аялахдаа сонор сэрэмжтэй байх, дамжин өнгөрөх бол нислэгээ өөр газраар зохицуулахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна. 

Хонгконгийн олон улсын нисэх буудалд наймдугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас нислэгүүд цуцлагдаж, эмх замбараагүй байдал үүссэн тул цагдаагийн тусгай хүчин ажиллагаа явуулж, наймдугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.

Консулын газраас иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. “HKG My Flight application”-ыг гар утсандаа татан авч нислэгийн мэдээлэлтэй танилцах,

Олон хүн цугласан газраас хол байх.

2019 оны наймдугаар сарын 15-нд “Wan Chai”, 
2019 оны наймдугаар сарын 17-нд “Central, Admiralty, Hung Hom, Kowloon”, 
2019 оны наймдугаар сарын 18-нд “Causeway Bay, Central”, 
2019 оны наймдугаар сарын 19-нд “MTR” метроны буудал,
2019 оны наймдугаар сарын 25-нд “Kwai Chung to Tsuen Wan” зэрэг газруудад жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул эдгээр газраар аль болох зорчихгүй байхыг анхааруулав. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)