Улсын хэмжээнд сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байгаа

Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил эхэллээ.  Энэ онд улсын хэмжээнд сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байгаа юм байна. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай байдаг тул аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой хэмээн үзэж байгаа аж. 

Улсын хэмжээнд энэ наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын 84.7, морин тармуурын 91.5, тракторын тармуурын 9.5, хаман боогчийн 93.3, тракторын хадуурын 93.1, дугуйт тракторын 94.2 хувь нь хадлан авахад бэлэн болоод байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Монгол Улс мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын баталсан  тогтоолын дагуу  аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болох 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)