НӨАТ-ын урамшууллын энэ оны долоодугаар сарын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Тохирлыг "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулах юм.
Иймд иргэд долоодугаар сарын 1-30-нд хийсэн худалдан авалтын баримтаа энэ сарын 17-ны 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ сарын сугалааны Супер шагналын сан 60 сая төгрөг байх юм.