10.00 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт иж бүрэн засварласан Эрчимт эмчилгээний тасгийн нээлт болно.
10.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Рерих ба Монгол” эрдэм шинжилгээний хурал болно.
11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Монголын Үндэсний музейд Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн архелогийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт ОБЕГ-т гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт ОБЕГ, “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурна.