Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын явцын талаар Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтан Б.Жавхланбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр, “Нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох хэрэг дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан хуульд заасан дарааллынхаа дагуу явагдаж байгаа. Одоогоор эд мөрийн баримтаа шинэчлэн судалж байна. Эд мөрийн баримтаар гаргасан бичлэгүүдийг үзэж байна. Дараа нь бичгийн баримттай танилцана. Шүүх хурлын төлөвийг харвал маргааш мөн үргэлжилж хуралдах байх. Энэ хэрэг олон оролцогчтой тул олон хавтаст хэрэг байгаа. Тиймээс ийнхүү олон өдөр явж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хэн нэгний бие муудсан зэрэг асуудал гараагүй. Шүүх хуралдаанд дөрвөн гэрч оролцож байгаа. Тэд мэдүүлгээ өгсөн” гэлээ.