Америкийн Майкрософт компани ажилтнууд нь хэрэглэгчдийн бичлэгийг сонсох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрлөө. ”Хэрэглэгчдэд агуулгыг судлах боломжийг илүү нарийвчлан зааж өгөх ёстой гэж шийдсэн" гэж компанийн төлөөлөгч хэлжээ. Ингэснээр хэрэглэгчидтэй харилцахад дэвшил гарна гэж үзэж байна. Нууцлалын бодлогыг шинэчилсэнээр дуут туслах Cortana эсвэл Skype Translator-ээс авсан мэдээллийг Майкрософтын зүгээс шинжлэх боломжтой болжээ. Майкрософт өмнө нь арван мянга орчим хэрэглэгчийг янз бүрийн улс орнууд, тэр дундаа Оросоос явуулж байгаа цахим халдлагад өртөж болзошгүй гэж анхааруулж байв.