“Брэнт” 59.01 ам.долларын ханштай байна

Наймдугаар сар гарснаар дэлхийн зах зээл дээр олон бүтээгдэхүүний ханш савалгаатай байна. Түүний  нэг нь газрын тосны ханш юм. Дөрөвдүгээр сард 74 ам.доллар хүрээд буусан энэ бүтээгдэхүүний ханш энэ сарын эхээр 54 ам.доллар руу унасан. Ингэснээр ханш 50 дотроо хэлбэлзсээр байсан бол өчигдөр таван ам.доллараар нэмэгдэж, 61 ам.долларт хүрсэн юм. Ханш өссөн шалтгааныг АНУ-ын Худалдаан яам есдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан Хятадын 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тавих 10 хувийн тарифын тодорхой хэсгийг арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар болсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Тэгвэл одоогийн байдлаар “Брэнт” 59.01 ам.долларын ханштай байна.  

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)