Эверестийн оргилд авирах уулчдад зориулан шинэ журам гаргажээ

Эверестийн оргилд авирах уулчдад зориулан шинэ журам гаргажээ. Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарахыг хүсвэл юуны түрүүнд туршлагатай уулчин гэдгээ нотлох ёстой ажээ. Балбын Засгийн газраас гаргасан шинэ журмаар оргилд гарахыг хүсэгч өмнө нь хамгийн багадаа 6,500 метрийн (21,325 фут) оргилд гарсныг батлах баримт бичигтэй байх ёстой гэнэ. Мөн бие бялдрын чадамжийн шалгалт өгөх учиртайн дээр заавал туршлагатай хөтөч-шерпатай хамтран авирах тухай нэмж тусгажээ. Он гарсаар Эверест ууланд авирч байсан 11 хүн сураггүй болоод байгаа юм. Тэдний ес нь Балбын талаас уулын оргил өөд тэмүүлсэн бол хоёр нь Төвөдийн нутгаас авиралт хийжээ. Эверестэд авирахыг хүссэн хүмүүс дор хаяж 35 мянган доллар төлдөг бол 8000 м-ээс өндөр бусад ууланд гарахын тулд 20 мянган доллар төлөх учиртай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)