Алга болсон хүүг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Ховд аймгийн Ховд  сумын малчин Н-ын хоёр настай хүү өчигдөр  гэрийнхэн нь малдаа явсны дараа сураггүй алга болсон. Хэргийн талаарх дуудлага  аймгийн Онцгой байдлын газарт тус өдрийн 21.05 цагт ирж,  эрлийг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Харин өглөө  06.00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд хүүг эсэн мэнд олжээ. Ховд аймгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр хүүг Ховд сумын Баянбулаг багаас дөрвөн км орчим зайд байсныг эсэн мэнд олсон байна.