Д вирусын шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулна

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд  өрх, сумын эмнэлэгтээ элэгний B,С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаж буй. Вирус илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн 22 лабораторид тоолуулах боломжтой.  Тэгвэл нэмж элэгний Д вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой болох аж. Элэгний В вирустэй хүмүүс Д буюу дельта вирусийн шинжилгээг өгдөг. Хэрэв В вирус илэрсэн тохиолдолд Д вирусын илрүүлэг шинжилгээнд заавал хамрагдах ёстой аж. Тиймээс Д вирус шинжилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулахаар ажиллаж байгаа юм байна. 

Монгол Улсын  нийт хүн амын 40 орчим хувь нь элэгний B,C вирусын халдвартай гэх статистик бий. Элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулахаар Засгийн газар 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 онд 40-65, 2018 онд 15-39 насны хүн амд үе шаттайгаар хепатитын В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн өрх, сум, дүүргийн харьяа эмнэлгүүдэд илрүүлэг шинжилгээг авдаг болсон юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)