Оны 226 дахь өдөр, шинэ он гартал 139 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1248 – Готик стилийн уран барилгын сод бүтээл Кёльны сүмийн суурийн анхны чулууг Кёльн хотын хамба Конрад фон Хохштаден тавьжээ.
1385 - Кревская Уния гэх овгийн холбоог Литовын их вант улс, Польш хоёр байгуулав. Гэрээний дагуу Литовын их ван Ягайло Польшийн хатан хаан Ядвигатай гэрлэн тус орны хаан болж байв. 1457 - Европын анхны хэвлэмэл ном гарчээ. Иоганн Гутенберг Библийн “Пасалтирь” номыг хэвлэн гаргажээ.
1693 – Архангельскт I Петр анх удаагаа далбаат хөлгөөр задгай тэнгист гарч аялажээ.
1775 – Крымыг байлдан дагуулж, тэндхийн татаруудыг номхотгосон учраас Оросын эзэнт улсын өмнөд хил хязгаарыг хамгаалах үүрэгтэй Запорожийн казакуудын сечь гэх зохион байгуулалт хэрэггүй болсон учир түүнийг Оросын хааны зарлигаар татан буулгажээ.
1790 – Орос Шведийн хооронд Финляндын Вереля (Вяряля) тосгонд Верелийн энхийн гэрээ байгуулагдан тэдний хоорондын 1788–1790 онуудын дайныг дуусгасан байна.
1893 – Парисийн цагдаагийн албанаас “Хөдөлгүүргүй тээврийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглосон” заавар гаргаад зөвшөөрлийн ямар ч цагт хамаагүй механикуудын зөвлөснөөр зогсоож болохыг сануулсан байв. Зөвшөөрөл авахын тулд жолооны шалгалт өгөх ёстой байв. Ийм маягаар эзэмшигчийн гэрэл зурагтай жолооны үнэмлэх үүсчээ.
1888 - Оливер Шелленбергер цахилгааны тоолуурын патентыг авчээ.
1908 - Фолкстонд (Англи) олон улсын гоо бүсгүйчүүдийн анхны уралдаан зохион байгуулагдав.
1917 – Түр засгийн газрын шийдвэрээр Николай Ромоновыг гэр бүлийнх нь хамт Тобольск хот руу шилжүүлэн суулгажээ. 1918 оны долоодугаар сарын 16-17-ны шөнө Николай хааны гэр бүл, дагалдагчдынх нь хамт буудан хөнөөжээ. Тэднийг Оросын Үнэн алдартны шашин 200 онд гэгээнтнүүд гэж зарласан юм.
1936 – Сагсан бөмбөг анх удаагаа олимпийн тоглолтод оржээ. Олимпийн шөвгийн тоглолтод Америкийн баг Канадын багийг 19:8 харьцаатайгаар хожин Олимпийн энэ төрлийн анхны аваргууд болжээ.
1941 – Немецийн тагнуулч Жозеф Жекобс Тауэрийн шоронд цаазлагдсан сүүлчийн хүн болжээ.
1941 - АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ба Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль “Атлантийн харти”- д гарын үсгээ зурцгаав.
1977 - "Сингапур Эйрлайнз" нисэхийн компанийн зохион байгуулдаг Лондон - Сидней чиглэлээр зохион байгуулдаг 31 107 км-ын хамгийн урт замын авто уралдаан эхлэн явагджээ. Эхний уралдааны бариа есдүгээр сарын 28-нд болоход Мерседес-280Е машинаар уралдсан Эндрю Коуэн, Колин Малкин, Майкл Брод нар аваргаар нь тодорсон байлаа.
1986 – Амстердам хотноо дэлхийн хамгийн том 8586 квадрат метрийн хэмжээтэй далайн байгалийн зураг үзүүлэгджээ.
1996 – Цюрих хотноо орос тамирчин эмэгтэй Светлана Мастеркова нэг милийн зайн өнөөдөр хүчинтэй байгаа дээд амжилтыг 4 мин. 12,56 сек. гэсэн үзүүлэлтээр тогтоожээ.
1997 - Энэтхэгийн Ом Пракаш хөдөлгөөнгүйгээр 20 цаг 10 минут 6 секунд зогссон дэлхийн дээд амжилтын эзэн болов.
1998 - Нортамптонд (Англи) 52 мянган агаарын бөмбөлөгөөр баримал бүтээсэн дээд амжилт хийгджээ.
2002 – Италийн залуу эх өөрийн зөвшөөрөлгүйгээр шинэ төрсөн хүүхдэд уралдааны морины нэр өглөө гэж нөхөртэйгээ заргалдсан байв. Эхнэрээ төрөхт байх хооронд тэр хүүдээ "Варенне Жампауло" гэсэн нэр өгч бүртгүүлсэн байна. Италид Варенне гэж бараг үндэсний бахархал болсон хурдан морийг нэрлэсэн байдаг.