Данила Козловскийн найруулж, гол дүрд нь тоглосон “Когда падали аисты” киноны зураг авалт дуусжээ. Зураг авалт Курчатов дахь цөмийн цахилгаан станцын хаалттай бүс, Москвагийн студи мөн Будапешт, Хорватад явагджээ. Гол дүрийг Данила Козловскийгоос гадна Оксана Акиншина, Филип Авдеев нар бүтээж байна. Чернобылийн ослын үр дагаврыг хэрхэн арилгаж буй талаар өгүүлсэн Оросын анхны томоохон хэмжээний уг бүтээл ирэх оны аравдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ.