Түрээсийн орон сууцанд орохоор тэнцсэн иргэдийн нэрсийг цахим хуудастаа байршуулжээ

“Буянт-ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн долоо хоногт сонгон шалгаруулсан. Одоогоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг хүлээн авч байгаа юм. 

Тэгвэл өнөөдрөөс цахим бүртгэлд бүртгүүлж, шаардлага ханган эрэмбэлэгдсэн иргэдийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад байршуулжээ. 

Ингэхдээ цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/ эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлсэн байна. 

Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 23-ны хороонд тав хоногийн хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад авч очих гэнэ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр өгөх юм байна. 

Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орох гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ene odo hudlaa yom gargaad oorsdoo oroh gej b.ga b.h shal hudlaa

    0 0 Хариу бичих
  2. Тэнцсэнгүй бололтой энэ олон ард иргэдээ байртай хурдан болгоорой

    0 0 Хариу бичих
  3. 90nastai undur nastan tentsehgun bol 20nastai 12jil niigmiin daatgal tolson humus tentseed orson gehiin

    0 0 Хариу бичих
  4. Ууг нь бүртгүүлсэн боловч нэр маань хаана ч алга.хүний сэтгэлээр тоглосон худлаа бүртгэл.5.6сая төгрөгний хахуул тай аль хэдийн тооцоолсон бна

    0 0 Хариу бичих
  5. 7-8сая төгрөг хахуульдана өгч тэнцэж бна гэсэн.аль хэдийнээ эзэд нь тодорчихсон байсан гэсэн.

    0 1 Хариу бичих
  6. Tanai ene heregjuulj bg oron suutstai boloh tosol chin hunii setgel sanaagaar togloson bayachuud ni bairtai boloh tosol bn bi 1ra iim bodoltoi bish bg tentssen humuus ni heden togrognii hahuul ogch tentssen ene talaar hariult avmaar bn

    0 0 Хариу бичих