Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
Хуралдаанаар Австрали Улсад энэ сард зохион болох Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагын 22 дах удаагийн жилийн уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсын тайланг амжилттай хамгаалах зөвлөмж, чиглэл өглөө. Мөн холбогдох байгууллагуудаас энэ оны эхний хагас жилд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, цаашид авах шаардлагатай арга хэмжээг тусгасан зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.
Үндэсний зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахалж, Сангийн дэд сайд, Гадаад харилцааны дэд сайд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга нарын бүрэлдэхүүн багтдаг юм.