Тарваган тахлын тохиолдол 14 хувиар нэмэгджээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 540 мянган га талбайд мод бэлтгэх, хориглосон ан амьтан агнах зэрэгт шалгалт хийсэн талаараа танилцуулав. Шалгалтаар иргэний зориулалтаар тусгай зориулалттай ан амьтан агнах зэрэг зөрчил их илэрчээ. Тухайлбал, саарал чоно, хярс зэргийг  агнасан байна. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй цагаан загас зарсан зэрэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн иргэдийн тарвага агнах эрчимтэй цаг үе эхэлж байгаатай холбоотойгоор наймдугаар сарын 15-наас тарваган тахлаас урьдчилан сэргийлэх постууд ажиллуулахаар болжээ. Энэ ажил  аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна.  Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр тарваганы 23 нойтон тулам хотруу оруулах гэж байсныг илрүүлжээ. Тэгвэл Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ онд тарваган тахлын тохиолдол 14 хувиар нэмэгдсэн аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тарваган тахлын тохиолдол бус сэжигтэй тохиолдол гэж ойлгож болно.

    0 0 Хариу бичих