Италийн сансрын нисгэгч Люка Пармитано сансрын анхны DJ болж, олон улсын сансрын станцаас тоглолт үзүүлнэ. Энэ тухай Европын сансрын агентлагт (ESA) мэдэгдсэн байна.

Тодруулбал наймдугаар сарын 13-нд Ибизад болох сансрын сэдэвт хөгжмийн наадмын үеэр үзэгчид дэлхийн тойрог замд ажиллаж байгаа Пармитанотай холбогдох юм. Энэ үеэр итали нисгэгч "Колумбус" модулиас үзэгчидтэй мэндчилж, өөрийн бүтээлээс сонирхуулахаар зэхэж байна.

Сануулахад, Пармитано нь долдугаар сарын 20-нд Союз МС-13 сансрын хөлгөөр Оросын сансрын нисэгч Александр Скворцов, Америкийн нисгэгч Эндрю Морган нартай хамт хөөрсөн юм.

Скворцов, Пармитано нар олон улсын сансрын станцад 2020 оны хоёрдугаар сарын 6 хүртэл (201 өдөр) ажиллана.