Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагаа долоодугаар сарын 22-ноос эхэлсэн. Бүртгэлийн үргэлжлэх хугацаа нэг сар буюу энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутад дуусна.

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26.976 хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах юм.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд тухайн цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах шаардлагатай.

Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/  системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)