08.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд хэрэгжиж буй "Англи хэлтэй залуус хөтөлбөрт хамрагдаж байгаа 4500 залуу нийгэмд эерэг хандлагыг уриалах зорилготой нэгдсэн "Флаш моб" болно.
09:00 цагт Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ.
09.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэл, томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдалтай танилцана.
10.00 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
10.00 цагт Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга, гараж барьсан, авто замтай хашаагаа тулган барьж явган хүний зам талбайгүй болгосон аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгахаар албадан буулгалт хийнэ. 10.00 цагт “Монгол Хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, ач холбогдлыг нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг цаашид хэрхэн ашиглах талаар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд танилцуулах зорилготой арга хэмжээ "Сити" цамхагийн хурлын танхимд болно.
11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн нөхцөл байдал болон санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын дүнг танилцуулна.
11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.
11.30 цагт Үндэсний хэвлэл мэдээллийн тѳвд Үндсэн хуулийн нэмэлт, ѳѳрчлѳлтийн талаар улс тѳрийн намууд байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийнэ.