Францын “Пари Сен-Жермен” хөлбөмбөгийн клуб довтлогч Неймарыг Барселона руу буцаж магадгүй гэж RMC Sport сонинд бичжээ.
Энд өгүүлснээр "ПСЖ" -ийн удирдлага "Барселона" багийн хагас хамгаалагч Филипп Коутиньогоор Неймарыг солих хувилбарыг судалж байгаа аж. Гэхдээ нэмэлт төлбөрийн асуудал яригдаж тун болзошгүй гэнэ. Францын клуб ирэх долоо хоногт каталончуудад албан ёсоор санал тавина гэж таамаглаж байна.
Бразил гаралтай хөлбөмбөгч Неймар ч өөрөө “Пари Сен-Жермен”-д идээшихгүй 2013 оноос 2017 он хүртэл тоглож байсан Барселона руу буцах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Өмнө нь Пари Сен-Жермений төлөөлөгчид Испанийн клубтэй хэлэлцээр хийхээс татгалзаж байв.